Вэб сайт хийх үйлчилгээ. Модив Софт ХХК

Гадаадад үйлдвэрлэсэн хүн дүрст роботыг АНУ-д импортлохыг хориглов

Модив Софт > Мэдээлэл > Нийтлэл > Гадаадад үйлдвэрлэсэн хүн дүрст роботыг АНУ-д импортлохыг хориглов

АНУ-ын эрх баригчид гадаад улсад үйлдвэрлэсэн хүн дүрст роботын импортыг хязгаарлах шинэ шийдвэр гаргаснаа зарлалаа. Энэхүү арга хэмжээ нь үндсэндээ БНХАУ-ын робот үйлдвэрлэгчдэд чиглэсэн гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна.

Сүүлийн жилүүдэд хиймэл оюуны технологийн хурдацтай хөгжлийг даган хүн дүрст роботууд илүү ухаалаг, бие даан ажиллах чадвартай болж, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг олон салбарт ашиглагдах болсон. Энэ зах зээлд Хятад улс тэргүүлэх байр суурь эзэлж байгаа бөгөөд шинэ шийдвэрийг Бээжин эрс шүүмжилжээ.

АНУ-ын Харилцаа холбооны комиссын мэдээлснээр, гадаадад үйлдвэрлэсэн дэвшилтэт робот төхөөрөмжүүдэд хэт найдах нь нийлүүлэлтийн сүлжээ болон кибер аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзсэн байна. Мөн ийм төхөөрөмжүүдийг тагнуулын зорилгоор ашиглах, мэдээлэл цуглуулах эсвэл алсаас удирдах боломжтой гэсэн болгоомжлолыг илэрхийлжээ.

Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам уг шийдвэрийг эрс эсэргүүцэж, АНУ үндэсний аюулгүй байдлыг шалтаг болгон Хятадын технологийн компаниудад дарамт шахалт үзүүлж байна хэмээн мэдэгдсэн байна.

(Эх сурвалж montsame.mn, https://en.vijesti.me)

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.