Вэб сайт хийх үйлчилгээ. Модив Софт ХХК

Google Gemini-тэй шинэ “Googlebook” laptop гаргалаа

Модив Софт > Мэдээлэл > Нийтлэл > Google Gemini-тэй шинэ “Googlebook” laptop гаргалаа

Google Googlebook нэртэй шинэ дээд зэрэглэлийн laptop-ийн урьдчилсан захиалгыг эхлүүлжээ. Үнэ нь $899-оос эхэлж, Acer, Asus, Dell, HP, Lenovo зэрэг үйлдвэрлэгчдийн төхөөрөмжүүд гарна.

Gemini AI нь:

  • дэлгэц дээр байгаа мэдээллийг тайлбарлах
  • текст боловсруулах, зохион байгуулах
  • Android утаснаас компьютер дээрх ажлыг үргэлжлүүлэх зэрэг функцтэй.
  • Gemini-г тусдаа app биш, laptop-ийн “дотор” оруулжээ

Хамгийн гол өөрчлөлт нь Gemini-г Chrome нээгээд тусдаа ашиглах биш.

Googlebook дээр Gemini нь компьютер дээр хийж байгаа зүйлтэй тань шууд холбогдоно.

Жишээ нь:

Та веб хуудсыг нээж байгаад → сонирхож байгаа хэсгээ сонгоно → Gemini-д тайлбарлуулах, харьцуулах, нэгтгүүлэх боломжтой.

Google үүнийг Magic Pointer гэж нэрлэж байна.

Хулганы pointer-оо хөдөлгөж Gemini-г идэвхжүүлээд тухайн дэлгэц дээрх текст, зураг, контекстийг AI-д ашиглуулж болно.

Жишээ нь:

“Энэ хоёр бүтээгдэхүүний ялгааг гарга.” эсвэл “Энэ веб хуудсан дээрх мэдээллийг 5 өгүүлбэрээр нэгтгэ.” гэхэд тухайн дэлгэц дээрх мэдээлэлтэй ажиллах боломжтой.

Rambler — ярьсан зүйлээ шууд цэгцтэй текст болгоно

Энэ нь Googlebook-ийн хамгийн практик функцуудын нэг санагдаж байна.

Rambler гэдэг функцээр та бодлоо шууд ярьж болно.

  • Жишээ нь та:
  • “Маргааш өглөө 10 цагт уулзалттай… тэгээд тэрний дараа НҮБ-ын материал явуулах хэрэгтэй… бас Баатар руу залгаад…”

гээд эмх замбараагүй ярьсан ч Gemini үүнийг цэгцэлж:

  • To-do list
  • 10:00 — уулзалт
  • UNICEF материал илгээх
  • Баатартай холбогдох эсвэл email / тэмдэглэл / төлөвлөгөө болгон боловсруулах боломжтой.

Android утас + Googlebook хоёр илүү нягт холбогдоно энэ нь Google-ийн хамгийн том зорилгуудын нэг.

Apple-ийн iPhone → MacBook гэсэн холбоосыг Android талд бий болгохыг Googlebook зорьж байна.

Googlebook-оо Android утсандаа холбоход утасны файлд laptop-аас хандах утасны зарим app-ийг laptop дээр ашиглах утаснаас хийж байсан ажлаа laptop дээр үргэлжлүүлэх зураг, файл хуваалцах Wi-Fi болон зарим тохиргоог дамжуулах боломжтой.

(Эх сурвалж https://www.reuters.com, https://www.wired.com)

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.