Ангилал

Apple компани АНУ-д 500 тэрбумын хөрөнгө оруулна

2025.02.26 Блог

Apple компани ирэх дөрвөн жилд АНУ-д 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, Техаст хиймэл оюун ухааны серверийн аварга том үйлдвэр байгуулж, судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр орон даяар 20 мянга орчим ажлын байр бий болгоно гэдгээ даваа гарагт мэдэгджээ.

Компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан тухай мэдээлэл цацагдсаны дараа дээрх шийдвэрийг гаргасан байна.

Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, Apple болон Т.Күүкт талархал илэрхийлж, энэ алхам нь компани одоогийн засаг захиргаанд итгэж байгааг харуулж байна гэжээ. Apple-ийн хэрэглээний ихэнх бүтээгдэхүүнийг гадаадад угсардаг боловч олон эд ангийг Америкт үйлдвэрлэсэн хэвээр байна. Apple компани өнгөрсөн сард Тайванийн TSMC компанийн эзэмшлийн Аризона дахь үйлдвэрт өөрийн загварын чипүүдийг олноор үйлдвэрлэж эхэлжээ. (Эх сурвалж montsame.mn)

Холбогдолтой general.posts

Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хийх үйлчилгээ

Өнөө цагт хувь хүн ч бай бизнес эрхлэгч ч бай өөрийн гэсэн вэб сайт (веб хуудас) тай байх нь энгийн үзэгдэл болсон. Модив Софт ХХК нь таны бизнесийн зорилго болон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хамгийн зохистой цогц үйлчилгээг санал болгож байна.

Хэрэв та бизнесийн үйл ажиллагаагаа ямар нэгэн хэлбэрээр вэб сайтаар дамжуулан хийгээгүй байгаа бол маш их боломжийг алдаж байна гэсэн үг.

Вэб сайт нь бизнесийн зайлшгүй байх ёстой чухал хүчин зүйл бөгөөд харилцагч таны бизнесийг өргөтгөх, сурталчлах хамгийн үр өгөөжтэй хэрэгсэл юм.

Вэб сайт нь таны бизнесийн төрөл B to B, B to C байхаас үл хамааран таны бизнестэй холбогдолтой бүхий л хүмүүстэй нэгэн зэрэг байнгын холбоог бий болгох хамгийн чухал хэрэгсэл болдог.

Модив Софт ХХК нь өнөөг хүртэл олон тооны компани болон байгууллагын вэб сайтыг хийж ирсэн туршлага, ноу хау дээрээ тулгуурлан таны бизнесийн үйл ажиллагааны зорилго болон асуудлыг шийдвэрлэх хамгийн тохиромжтой вэб сайтыг хөгжүүлж хамтран ажиллах болно.

Цэс