Ангилал

“Apple” зүрхний цохилт хэмжигчтэй “Powerbeats Pro 2” загварын чихэвч

2025.02.18 Блог

Зүрхний цохилт хэмжигч нь “Apple Watch”-д ашигладаг технологид суурилжээ

“Apple” компанийн “Beats” брэнд хүлээлт үүсгээд байсан “Powerbeats Pro 2” чихэвчээ зах зээлд гаргалаа. Энэхүү чихэвч нь орчны чимээ тусгаарлагч, зүрхний цохилт хэмжигчтэйн дээр тамирчид хэрэглэх тохиромжтой, шинэлэг загвартай болсныг мэдээлэв.

“Powerbeats Pro 2” загвар нь гаднах дуу чимээг сонсоход хялбар болгох ил тод байдлын горим, дуугаралтыг сайжруулах H2 чип зэрэг “Apple”-ийн “AirPods”-д хэрэглэдэг технологийг ашигласан байна. Мөн дуу, чимээг 3D-ээр сонсох, утасгүй цэнэглэгчээр цэнэглэгдэх боломжтой илүү жижиг хайрцагтай болжээ.

Зүрхний цохилт хэмжигч нь “Apple Watch”-д ашигладаг технологид суурилсан бөгөөд “Apple” чихэвчинд энэ төрлийн технологи суурилуулсан анхны тохиолдол юм. (эх сурвалж gogo.mn)

Холбогдолтой general.posts

Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хийх үйлчилгээ

Өнөө цагт хувь хүн ч бай бизнес эрхлэгч ч бай өөрийн гэсэн вэб сайт (веб хуудас) тай байх нь энгийн үзэгдэл болсон. Модив Софт ХХК нь таны бизнесийн зорилго болон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хамгийн зохистой цогц үйлчилгээг санал болгож байна.

Хэрэв та бизнесийн үйл ажиллагаагаа ямар нэгэн хэлбэрээр вэб сайтаар дамжуулан хийгээгүй байгаа бол маш их боломжийг алдаж байна гэсэн үг.

Вэб сайт нь бизнесийн зайлшгүй байх ёстой чухал хүчин зүйл бөгөөд харилцагч таны бизнесийг өргөтгөх, сурталчлах хамгийн үр өгөөжтэй хэрэгсэл юм.

Вэб сайт нь таны бизнесийн төрөл B to B, B to C байхаас үл хамааран таны бизнестэй холбогдолтой бүхий л хүмүүстэй нэгэн зэрэг байнгын холбоог бий болгох хамгийн чухал хэрэгсэл болдог.

Модив Софт ХХК нь өнөөг хүртэл олон тооны компани болон байгууллагын вэб сайтыг хийж ирсэн туршлага, ноу хау дээрээ тулгуурлан таны бизнесийн үйл ажиллагааны зорилго болон асуудлыг шийдвэрлэх хамгийн тохиромжтой вэб сайтыг хөгжүүлж хамтран ажиллах болно.

Цэс