Ангилал

iPhone ий шинэ загвар хямд

2025.02.21 Блог

Apple компани саяхан iPhone загварын ухаалаг гар утасныхаа шинэ загварыг танилцуулсан нь жил бүрийн есдүгээр сард худалдаанд гардаг iPhone-ын үндсэн загваруудаас хямд үнэтэй байлаа.

iPhone 16e гэж нэрлэсэн шинэ загвар энэ сарын сүүлчээр 599 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарна. Энэхүү загвар нь “home button” товчлуургүй, хурууны хээ мэдрэгчгүй, харин эдгээрийн оронд нүүр царай таних сканнер, дэлгэцийн дээд хэсэгт мэдрэгчүүдтэй ажээ. Мөн iPhone 16-гийн үндсэн загваруудад ашиглаж буй A18 чиптэй. Ингэснээр iPhone-ын үнэтэй загваруудтай адил бүх аппликейшн, тоглоомуудыг ажиллуулах боломжтой гэсэн үг юм. Шинэ загвар нь хар, цагаан өнгөний сонголттой бөгөөд ардаа нэг камертай.

Apple-ийн хувьд хямд үнэтэй iPhone нь шинэ хэрэглэгчдийг татахад ихээхэн ач холбогдолтой юм. Шинэ төхөөрөмжинд Apple Intelligence-ийг дэмждэг тул зураг үүсгэх, сануулсан мэдэгдлийг хураангуйлах зэрэг функцүүдийг ашиглах боломжийг олгох Apple-ийн хамгийн хямд гар утас болж байна. (Эх сурвалж montsame)

Холбогдолтой general.posts

Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хийх үйлчилгээ

Өнөө цагт хувь хүн ч бай бизнес эрхлэгч ч бай өөрийн гэсэн вэб сайт (веб хуудас) тай байх нь энгийн үзэгдэл болсон. Модив Софт ХХК нь таны бизнесийн зорилго болон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хамгийн зохистой цогц үйлчилгээг санал болгож байна.

Хэрэв та бизнесийн үйл ажиллагаагаа ямар нэгэн хэлбэрээр вэб сайтаар дамжуулан хийгээгүй байгаа бол маш их боломжийг алдаж байна гэсэн үг.

Вэб сайт нь бизнесийн зайлшгүй байх ёстой чухал хүчин зүйл бөгөөд харилцагч таны бизнесийг өргөтгөх, сурталчлах хамгийн үр өгөөжтэй хэрэгсэл юм.

Вэб сайт нь таны бизнесийн төрөл B to B, B to C байхаас үл хамааран таны бизнестэй холбогдолтой бүхий л хүмүүстэй нэгэн зэрэг байнгын холбоог бий болгох хамгийн чухал хэрэгсэл болдог.

Модив Софт ХХК нь өнөөг хүртэл олон тооны компани болон байгууллагын вэб сайтыг хийж ирсэн туршлага, ноу хау дээрээ тулгуурлан таны бизнесийн үйл ажиллагааны зорилго болон асуудлыг шийдвэрлэх хамгийн тохиромжтой вэб сайтыг хөгжүүлж хамтран ажиллах болно.

Цэс