Ангилал

“LG” компани дэлхийн хамгийн анхны сунадаг уян дэлгэцийг

2025.02.07 Блог

Өмнөд Солонгосын “LG” компани дэлхийн хамгийн анхны сунадаг уян дэлгэцийг танилцууллаа. Уг дэлгэц нь 50 хүртэл хувиар хэмжээгээ тэлэх чадвартай. Таван жилийн судалгааны үр дүн болох уг нээлтийг Сөүл дэх “LG” шинжлэх ухааны паркад танилцуулав.

Энэхүү шинэ загварын дэлгэц нь 12 инчийн хэмжээтэй ба 18 инч хүртэл сунах боломжтой. Мөн нэг инч тутамд 100 пикселийн нягтралтай, улаан, ногоон, цэнхэр өнгөтэй. Дэлгэцийг сунгах, нугалах, мушгих зэргээр дурын хэлбэрт хувиргаж болно. Эдгээр үзүүлэлтийг дэлгэцийн дээд технологи гэж нэрлэнэ.

Арга хэмжээний үеэр “LG” компани төрөл бүрийн дэвшилтэт дэлгэцийг танилцууллаа. Үүнд, гараар удирдаж болох гүдгэр хэлбэрийн автомашины дэлгэц, гал сөнөөгчдийн дүрэмт хувцсанд залгаж болдог өмсдөг дэлгэц зэрэг багтжээ. Сунадаг дэлгэцүүд нь уян хатан учир хувцас, арьс зэрэг тэгш бус дурын гадаргууд наалдана. Цаашдаа янз бүрийн салбарт өргөнөөр хэрэглэнэ гэж үзэж байна.

Холбогдолтой general.posts

Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хийх үйлчилгээ

Өнөө цагт хувь хүн ч бай бизнес эрхлэгч ч бай өөрийн гэсэн вэб сайт (веб хуудас) тай байх нь энгийн үзэгдэл болсон. Модив Софт ХХК нь таны бизнесийн зорилго болон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хамгийн зохистой цогц үйлчилгээг санал болгож байна.

Хэрэв та бизнесийн үйл ажиллагаагаа ямар нэгэн хэлбэрээр вэб сайтаар дамжуулан хийгээгүй байгаа бол маш их боломжийг алдаж байна гэсэн үг.

Вэб сайт нь бизнесийн зайлшгүй байх ёстой чухал хүчин зүйл бөгөөд харилцагч таны бизнесийг өргөтгөх, сурталчлах хамгийн үр өгөөжтэй хэрэгсэл юм.

Вэб сайт нь таны бизнесийн төрөл B to B, B to C байхаас үл хамааран таны бизнестэй холбогдолтой бүхий л хүмүүстэй нэгэн зэрэг байнгын холбоог бий болгох хамгийн чухал хэрэгсэл болдог.

Модив Софт ХХК нь өнөөг хүртэл олон тооны компани болон байгууллагын вэб сайтыг хийж ирсэн туршлага, ноу хау дээрээ тулгуурлан таны бизнесийн үйл ажиллагааны зорилго болон асуудлыг шийдвэрлэх хамгийн тохиромжтой вэб сайтыг хөгжүүлж хамтран ажиллах болно.

Цэс