
Блог
2025-03-20
1. 20 минут нарны гэрэлд тавиад л бүтэн цагийн бичлэг үзэх цэнэгээ нөхөх зөөврийн компьютер гарсныг мэдсэн үү?
Meta, Google болон бусад эрүүл мэнд, санхүүгийн мэдээллүүдийг тань ашиглан танд туслах гар утсан дээрх хувийн туслахтай байвал ямар вэ?
Тэгвэл мэдээллийн технологи, үүрэн холбооны олон улсын хамгийн том цугларалт болох Mobile World Congress 2025-ийн зочдыг гайхшируулсан, хүлээлтээс давсан технологийн салбарын шилдэг 5 нээлтийг танилцуулж байна.
2. 3D дүрслэл нүдний шил ашиглах шаардлагагүй болжээ
RedMagic Gaming Laptop 3D загварын нөүтбүүк нь нэмэлт нүдний шил зүүх шаардлагагүйгээр 3D тоглоом тоглох технологийг танилцууллаа. Нүдний хөдөлгөөнийг секундэд 90 удаагийн давтамжтайгаар хянах камерууд болон хүний тархины тусламжтайгаар 4К нягтаршил бүхий дүрслэлтэй 3D эффектийг үүсгэх юм.
3. Монголд нэвтэрсэн ухаалаг сүлжээний систем
Энэхүү олон улсын цугларалтаар зөвхөн бүтээгдэхүүн, төхөөрөмжөөс гадна харилцаа холбоо, технологийн салбарын шинэ нээлт, амжилттай системүүдийг мөн онцолдог. Mobile World Congress 2025 арга хэмжээнд манай улсаас Юнител групп дэлхийн 54 улсын топ 100 гаруй оператор ашигладаг AUTIN системийг Төв Азийн бүс нутагт анх удаа амжилттай нэвтрүүлснийг онцолж, сайн туршлагаар тодруулжээ. Тодруулбал, хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчдэд ухаалаг, үр ашигтай, илүү найдвартай үйлчилгээг хангах сүлжээний хяналтын системийг нэвтрүүлжээ.
Юнител группийн AUTIN системд хийсэн сайжруулалтыг олон улсын хэмжээнд өндрөөр үнэлж, OTF арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан "Digital Transformation Innovation Contest 2024"-т “AUTIN-Outstanding Network Operations Award” шагналыг хүртжээ.
4. Камерын дурантай утас
Realme болон Xiaomi брэндүүд камерын дуран суурилуулах боломжтой гар утаснуудыг танилцууллаа. Realme брэнд утасны ар талд байрлах биет холбоосыг ашиглан бүх төрлийн толин тусгалгүй дуранг суурилуулах боломжтой байхаар загварчилсан бол Xiaomi брэнд утастайгаа соронзоор суурилуулж, лазер линкээр холбогдох өөрсдийн дуранг давхар танилцуулсан юм.
Эх сурвалж https://gogo.mn/
Блог
2025-03-20
Блог
2025-03-18
Блог
2025-03-17
Блог
2025-03-12
Блог
2025-03-11
Блог
2025-02-26
Блог
2025-02-25
Технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, хэрэгжүүлэх аргуудыг хангадаг онлайн хурал
Блог
2025-02-21
Блог
2025-02-20
Блог
2025-02-07
Блог
2025-01-29
Блог
2025-01-27
Блог
2025-01-13
Блог
2025-01-09
Блог
2024-12-26
Хиймэл оюуны технологийн салбарын хөгжилд Nvidia компанийн хагас дамжуулагч график процессор асар чухал
Үйл ажиллагаа
Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Элит хотхон #204