Ангилал

Монгол бичгийн тухай

2025.01.27 Блог

инэ зууны дөрөвний нэгийг бид туулж байна. 21-р зууны 25 дахь он бол монгол бичигтэн бидний хувьд цаг түүхийн онцгой жил юм. Учир юун гэвээс, одоогоос яг арван жилийн өмнө Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагаас “Монгол хэлний тухай” шинэ хуулийг баталж, түүгээр бичиг үсэг сонгон хэрэглэх асуудлыг анх удаа зохицуулсны дотор үндэсний монгол бичгээ төрийн албанд хэрэглэх он цагийг товлон тогтоосон билээ.

Мөн дээрх хуулиар, ерөнхий боловсролын тогтолцоонд 6-р ангиас эхлэн 12-р анги төгстөл нь монгол бичгийн хичээлийг тасалдалгүй заах бөгөөд энэ нь гадаад хэлний тусгай зөвшөөрөлтэй сургуульд ч нэгэн адил хамаарахаар хуульчилсан юм.

Нэгэн мянга есөн зуун наян тавдугаар онд, тухайн цагийн Ардын Боловсролын Яамны сайд Б.Даваасүрэн гуай 151, 302, 332 тоот тушаалууд дараалан гаргаж, үндэсний монгол бичгээ дунд сургуульд сэргээн зааж туршихаар болж, 7, 8-р ангид үзэх сурах бичиг зохиох баг болон заах багш нарыг томилсон байдаг. Энэ нь 1946 оноос албан ёсоор хэрэглэхийг зогсоосон үндэсний монгол бичгийг сэргээсэн анхны, оюун санааны ардчилал шинэчлэлийн эхлэлийг тавьсан түүхэн гэмээр шийдвэр болсон байдаг. Өнөөдөр 2025 он болоход даруй 40 жилийн хугацаа өнгөрөв. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 40-өөд жил тасарсан үндэсний бичгээ дахин залгах гэсээр, бэлтгэл хангаж байна гэж алгуурласаар аанай л хагас зуун шахам жилийг ардаа үлдээжээ.

Үндэсний монгол бичиг бол монголчуудын, эх хэл, сэтгэхүйнхээ эзэд болсон бидний яс цусанд шингээстэй байдаг, удамшлын мэдээлэлд нь баталгаажин өвлөгдөж явдаг салшгүй соёл гэж бид үздэг. Гэхдээ зах зээлийн буюу эрэлт-нийлүүлэлтийн үндсэн хууль үйлчилдэг энэ нийгэмд, үндэсний бичиг үсгийнхээ албан ёсны эрэлтийг төрийн зохицуулалтаар буй болгохгүй бол хүссэн ч, эс хүссэн ч орхигдож хөсөрдөх эрсдэл нэн их буй. Зах зээлийн нөхцөлд бид монгол бичгээ ард нийтийн буюу албан ёсны хэрэглээтэй болгож гэмээнэ авч үлдэх болно. Эрэлт нь бодитой болоход хүмүүс аяндаа өөрсдөө сурна. Мөн бага балчир үеийнхэндээ гэгээрлийн бодлогоор, албан ёсоор сургаж өвлүүлнэ. Товчдоо, энэ нийгэмд бид монгол бичгээ ХЭРЭГЛЭЖ БАЙЖ л хамгаалж чадна.

Одоо, дурдан буй хуулийнхаа заалтыг яг байгаагаар нь сийрүүлж харуулъя. Хуулийн 24.2 дугаар зүйлд: “Энэ хуулийн 7. 2 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэжээ. 7.2 дахь хэсэгт нь: “Энэ хуулийн 11. 1. 2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хослуулан хөтлөн явуулна” хэмээн заажээ. Энэ дагуу Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг баталж, 2024 оныг дуустал хэрэгжүүлсэн. ХБҮЗ, ТАЗ, Засгийн газрын Ажлын хэсгээс багагүй ажлыг амжуулж бэлтгэлээ зохих ёсоор хангасан. Аливаа шинэ бичиг үсэгт шилжихийн тулд ард иргэдээ зуун хувь түүнд тайлж, бэлэн болгоно гэж байдаггүй. Тодорхой түвшинд хүрсэн бол үлдсэн хэсэг нь “чирэгдэн” орж, амьдралын шаардлагаар аандаа сураад, шилжээд явчихдаг дэлхийн жишигтэй юм.

2024 оны 1-р сард хуралдсан “Үндэсний хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганаар төрийн алба 2025 оноос хос бичигт шилжих үйл явц эргэлт буцалтгүй гэдгийг баталгаажуулсан билээ. (эх сурвалж montsame)

Холбогдолтой general.posts

Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хийх үйлчилгээ

Өнөө цагт хувь хүн ч бай бизнес эрхлэгч ч бай өөрийн гэсэн вэб сайт (веб хуудас) тай байх нь энгийн үзэгдэл болсон. Модив Софт ХХК нь таны бизнесийн зорилго болон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хамгийн зохистой цогц үйлчилгээг санал болгож байна.

Хэрэв та бизнесийн үйл ажиллагаагаа ямар нэгэн хэлбэрээр вэб сайтаар дамжуулан хийгээгүй байгаа бол маш их боломжийг алдаж байна гэсэн үг.

Вэб сайт нь бизнесийн зайлшгүй байх ёстой чухал хүчин зүйл бөгөөд харилцагч таны бизнесийг өргөтгөх, сурталчлах хамгийн үр өгөөжтэй хэрэгсэл юм.

Вэб сайт нь таны бизнесийн төрөл B to B, B to C байхаас үл хамааран таны бизнестэй холбогдолтой бүхий л хүмүүстэй нэгэн зэрэг байнгын холбоог бий болгох хамгийн чухал хэрэгсэл болдог.

Модив Софт ХХК нь өнөөг хүртэл олон тооны компани болон байгууллагын вэб сайтыг хийж ирсэн туршлага, ноу хау дээрээ тулгуурлан таны бизнесийн үйл ажиллагааны зорилго болон асуудлыг шийдвэрлэх хамгийн тохиромжтой вэб сайтыг хөгжүүлж хамтран ажиллах болно.

Цэс