Ангилал

Төрийн байгууллагуудын Монгол бичгийн хувилбартай англи монгол хэлтэй вэб сайт хөгжүүлсээр байна

Манай компани нь Нийтийн мэдээлийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 1 дугаар зүйлийн 11.2.1. 11.2.4 дах заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зуйлийн 15.1.4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дугаар сарын 05-ны өдрийн 7 дугаар "Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолын 5.2. төрийн байгууллагын цахим хуудас, сонин хэвлэлд нийтэлж байгаа мэдээ, мэдээллийг 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн нийтэлж хэвшүүлэх, Стандартчиллын Үндэсний зөвлөлийн 2017 оны 23-р тогтоолоор баталсан"Төрийн байгууллагын вэб сайтад тавих шаардлага" (MNS 6285:2017) стандартыг хэрэгжүүлэхийн тулд яамны цахим хуудсыг сайжруулан хөгжүүлэлт хийх шаардлагыг хангаж ажиллаж байна.

Дизайн болон текстийн енге, хэмжээг сул хараатай иргэнд зориулан оорчлех боломжтойгоор хийгдэж байна.

Холбогдолтой general.posts

Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хийх үйлчилгээ

Өнөө цагт хувь хүн ч бай бизнес эрхлэгч ч бай өөрийн гэсэн вэб сайт (веб хуудас) тай байх нь энгийн үзэгдэл болсон. Модив Софт ХХК нь таны бизнесийн зорилго болон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хамгийн зохистой цогц үйлчилгээг санал болгож байна.

Хэрэв та бизнесийн үйл ажиллагаагаа ямар нэгэн хэлбэрээр вэб сайтаар дамжуулан хийгээгүй байгаа бол маш их боломжийг алдаж байна гэсэн үг.

Вэб сайт нь бизнесийн зайлшгүй байх ёстой чухал хүчин зүйл бөгөөд харилцагч таны бизнесийг өргөтгөх, сурталчлах хамгийн үр өгөөжтэй хэрэгсэл юм.

Вэб сайт нь таны бизнесийн төрөл B to B, B to C байхаас үл хамааран таны бизнестэй холбогдолтой бүхий л хүмүүстэй нэгэн зэрэг байнгын холбоог бий болгох хамгийн чухал хэрэгсэл болдог.

Модив Софт ХХК нь өнөөг хүртэл олон тооны компани болон байгууллагын вэб сайтыг хийж ирсэн туршлага, ноу хау дээрээ тулгуурлан таны бизнесийн үйл ажиллагааны зорилго болон асуудлыг шийдвэрлэх хамгийн тохиромжтой вэб сайтыг хөгжүүлж хамтран ажиллах болно.

Цэс